Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2016 оны 29 дүгээр тогтоолын 8.1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 23-06-24-02/17 тоот удирдамжийн дагуу Төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг 2024 оны 2-р улирлын байдлаар хийхэд аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагч 438 мэдээлэл мэдээлэхээс 96.6 хувь буюу 423 мэдээллийг хуулийн хугацаанд, 3.4 хувь 15 мэдээллийг хугацаа хоцроож, Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 102 байгууллага 8,254 мэдээлэл мэдээлэхээс 99 хувь буюу 8,170 мэдээллийг хуулийн хугацаанд, 1 хувь буюу 84 мэдээллийг хугацаа хоцроож, төрийн өмчит 33 байгууллага 2,819 мэдээлэл мэдээлэхээс 99,4 хувь буюу 2,803 мэдээллийг хуулийн хугацаанд, 0.5 хувь буюу 15 мэдээллийг хугацаа хоцроож тус тус мэдээлсэн байна.
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 2024 ОНЫ 2-Р УЛИРАЛ
- Post published:7 сар 9, 2024
- Post category:ДОТООД АУДИТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН
You Might Also Like
Хөдөө аж ахуй, техник үйлчилгээний дундын төвд дотоод аудит хийсэн тухай