Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийг хахах, түлэгдэх, хордлого авах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Анхаарал, болгоомж хэзээ ч илүүдэхгүй.
![]()
Жижиг хэмжээтэй товчин зай, зоос гэх мэт зүйлсийг хүүхдээс хол байлгаарай. Бага насны хүүхэд сониуч шүү, хахаж болзошгүй.
![]()
Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, халуун тогоо, зуух зэрэгт хамгаалалт хийгээрэй. Хүүхдийн хөдөлгөөнийг цаг тутам хязгаарлах боломжгүй тул түлэгдэх эрсдэлтэй.
![]()
Хоносон хоол, түргэн муудах хүнсний зүйлсийг хүүхдэд өгөхөөс татгалзаарай. Хоолны хордлогоос сэргийлээрэй.

