You are currently viewing “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”

“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”

МОНГОЛ УЛС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 600

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр, “Төрийн албан хаагчийн анкет”-ын маягтыг хоёрдугаар, “Танилцуулга”-ын маягтыг гуравдугаар, “Албан тушаалын карт”-ын маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531971166371