ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан 23-01-23/02 тоот удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, мэргэжлийн заавар зөвлөмж өгөх зорилгоор санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, илэрсэн зөрчилд албан шаардлага зөвлөмжийг тус байгууллагад хүргүүллээ.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА