Орхон сумын Соёлын төвийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ХШҮДАГ-2024/ДА/14 тоот нэгдсэн удирдамж, Аймгийн Засаг даргын баталсан 23-06-24-01/28 удирдамжийн дагуу Орхон сумын Соёлын төвийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.Шалгалтын үеэр эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн хяналт шалгалтын үр дүнд шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмжийг сургуулийн удирдлагад хүргүүлсэн.