Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу нэгдүгээр улиралд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын шалгалтын үр дүн, илэрсэн зөрчлийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр аймгийн Дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргууллаа.




