You are currently viewing Журмын төсөлд санал авч байна.

Журмын төсөлд санал авч байна.

Төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах явцад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

Төсвийн тухай хуулийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах тухай заалтын хүрээнд Сангийн яам “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын төслийг боловсрууллаа.

Журмын төсөлтэй танилцах линк: https://mof.gov.mn/…/_%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%BC_21

Уг журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал дараах шугамуудаар авч байна.

1. Цахим шуудан: tusuv@mof.gov.mn

2. Иргэдийн төсвийн цахим систем: http://iltod.mof.gov.mn/cp/discussion?id=7