Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 1998 оноос эхлэн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр салбарын амжилтыг дүгнэн олон нийтэд таниулах зорилгоор Оны шилдэг санхүүч шалгаруулах ёслолыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 25 дахь жилдээ 12 дугаар сарын 9-ний өдөр шилдэг санхүүчдийг тодрууллаа. 2022 оны шилдэг дотоод аудитороор Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд шалгарлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

