Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 26-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу өнөөдөр /2022.09.30/ АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар н.Сүрэнжав нар төрийн байгууллагын удирдлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
 
 


 
															 
 
							 
							 
															