Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийн өнөөгийн төлөв байдлыг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийн эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг төлөвлөх, ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлэх зорилгоор чадамжийг оношлох судалгааг 2026 оны 01 сарын 23-ны өдөр орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэлтэй төрийн захиргааны 20859 албан хаагчийн 92.3 хувь нь судалгаа, оношилгоонд хамрагдлаа. Үүнээс, удирдах албан тушаалын тэргүүн, эрхэлсэн түшмэлийн 527 буюу 90.01 хувь, ахлах, дэс түшмэлийн 2149 буюу 95.8 хувь, гүйцэтгэх албан тушаалын 164212 буюу 91.03 хувь нь судалгаанд хамрагдсан.
Оношилгооны үнэлгээг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн төрийн албан хаагчийн порталаар төрийн захиргааны албан хаагчдад зөвхөн өөрт нь хүргүүлэв.