You are currently viewing ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨМЖ

Төв төрийн сан нь төрийн сангийн үйл ажиллагааны журмын 3.3.2-т заасны дагуу банк хоорондын гүйлгээг ажлын өдрийн тогтоосон цагийн хуваарийн дагуу үндэсний төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг.

Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүд (2026.07.09–2026.07.17)-тэй холбоотойгоор 2026 оны 7 сарын 9-ний өдрийн дараагийн ажлын өдөр нь 2026 оны 7 сарын 20-ны өдөр тохиож байна.

Энэ тохиолдолд бүх шатны төсөвт байгууллагын 2026 оны 7 сарын 09-ний өдрийн 12:00 цагаас хойш илгээсэн төрийн албан хаагчийн цалин болон бусад зарлагын гүйлгээ нь дараагийн ажлын өдрийн буюу 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9:00 цагаас эхлэн албан хаагч, харилцагчийн дансанд шилжин орох нөхцөл үүсэж байна.

Иймд Үндэсний их баяр наадмын амралтаас өмнө олгохоор төлөвлөж буй байгууллагын цалин болон бусад зарлагын гүйлгээг дээрх хугацааг харгалзан урьдчилан төлөвлөж, 7 сарын 9-ний өдрийн 12:00 цагаас өмнө цахим системээр гүйлгээ хийж ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Төрийн албаны цалингийн нэгдсэн систем