You are currently viewing ХХОАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ӨНӨӨДРӨӨС ИРГЭДЭД ОЛГОНО

ХХОАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ӨНӨӨДРӨӨС ИРГЭДЭД ОЛГОНО

2025 онд шинээр орон сууц худалдан авсан 1511 татвар төлөгчид 3,8тэрбум, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 949 татвар төлөгчид 500 сая нийт 2382 иргэнд 4,3 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгохоор аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын газрынхан ажиллаж байна.

💰2024 онд 2211 иргэн 3,9 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсантай харьцуулахад 2025 онд 10 хувь өссөн байгаа нь Дархан хотын эдийн засгийн эргэлт жил ирэх тусам сайжирч буйг илтгэн харуулж байна.

Буцаан олголтыг хугацаанд нь олгох боломжийг бүрдүүлсэн аймгийн Татварын газар болон Санхүү төрийн сангийн хэлтэсийн хамт олонд талархал илэрхийлье.

Дархан-Уул Аймаг