Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага сургуулилтад Дархан сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар болон Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, дуут дохио дуугарах үед ажлын байраа орхин гарч, тогтоосон аюулгүй цэгт цугларлаа.
Сургуулилтын үеэр оролцогчид:
• Аюулгүйн гарцаар эмх цэгцтэй нүүлгэн шилжих,
• Тогтоосон талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах,
• Бие биенийхээ аюулгүй байдалд анхаарч, хяналт тавих зэрэг дадлыг бодитоор хэрэгжүүлж, гамшгийн үед авах арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажиллалаа.


