You are currently viewing АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРТ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРТ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА

Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй Тэргүүний аймаг болох зорилтыг дэвшүүлж, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөр боловсруулж байна.

Дэд хөтөлбөрт иргэд олон нийт, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал авах ажлыг 2022 оны 2 дугаар сарын 8-аас 2 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулах тул Та бүхэн саналаа аймгийн ЗДТГ-ын 109 тоот өрөөнд болон 7037-3710 утсаар /ажлын цагаар/, info@darkhan.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн санал чухал.