You are currently viewing ШИЛЭН ДАНСНЫ ЦАХИМ ХУУДСАНД 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙСЭН ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН

ШИЛЭН ДАНСНЫ ЦАХИМ ХУУДСАНД 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙСЭН ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН

Аймаг, сумдын төсвийн ерөнхийлөн захирагч 5 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 97.33 хувьтай байх ба нийт 824 мэдээллээс 802 мэдээллийг оруулж, үүнээс 61 мэдээллийг хугацаа хоцроож тайлагнасан байна.

Дархан-Уул аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 97 байгууллага байхаас Шилэн дансны цахим хуудсанд бүртгэлтэй 96 байгууллага байх ба 1 байгууллага шилэн дансны цахим ситемд бүртгэлгүй, хуулийн хэрэгжилт 99.97 хувьтай тайлагнажээ. Нийт 14381 мэдээлэл байршуулахаас 14377 мэдээллийг хуулийн хугацаанд мэдээлж, үүнээс 278 мэдээллийг 46 байгууллага хугацаа хоцроон байршуулсан байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн өмчит 34 байгууллага Шилэн дансны цахим хуудсанд бүртгэлтэй байх ба хуулийн хэрэгжилт 96.93 хувьтай бөгөөд 5274 мэдээлэл байршуулахаас 5112 мэдээллийг хуулийн хугацаанд мэдээлж, үүнээс  92 мэдээллийг 17 байгууллага хугацаа хоцроон байршуулж, 162 мэдээллийг 2 аж ахуйн нэгж, байгууллага огт тайлагнаагүй байна. Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь төрийн өмчит байгууллагуудын тайлан илгээсэн байдлыг хянах эрх байхгүй тул дотоод хяналт хийх боломжгүй байна.