МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Авлигатай тэмцэх газар, Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхим НҮТББ, Их Засаг Олн Улсын Их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хамтран Төрийн албан хаагчдын ёс зүйн шударга байдал, авлигаас ангид байх хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдлэг, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Мэтгэлцээний тэмцээн”-д тус газрын Дотоод аудитор Н.Дэлгэрмаа амжилттай оролцлоо.
Тэмцээнд нийт 15 байгууллагын 40 гаруй албан хаагч оролцож мэдлэг оюунаа сорьсон байна.

