You are currently viewing Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 1-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын талаарх мэдээлэл

Шилэн дансны тухай хуулийн 2022 оны 1-р улирлын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын талаарх мэдээлэл

Аймгийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 1 улирлын байдлаар 98.9%-тай байна. Нийт 5033 мэдээлэл оруулахаас 4893 мэдээллийг хуулийн хугацаанд, 33 байгууллага 105 мэдээллийг хугацаа хоцроож мэдээллэсэн бол 7 байгууллага 35 мэдээллийг огт байршуулаагүй байна.

Улирлын тайланг 63 аж ахуйн нэгж байгууллага илгээхээс 26 аж ахуйн нэгж байгууллага огт илгээгүй байна.

Хуулийн хэрэгжилтээр 24-95 хувьтай үнэлэгдсэн 2 байгууллага, Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг хугацаа хоцроосон, огт мэдээллээгүй Төсвийн ерөнхийлөн захирагч 2, орон нутгийн өмчит 3, төрийн өмчит 3 байгууллага, албан тушаалтанд холбогдох зөвлөмж, албан шаардлага хүргүүллээ.