АОК: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХГҮЙ, ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Халдварт Улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж дараах үүргийг өглөө:

🔺Өвчний голомт болсон “Шинэ алхам” сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

🔺 Шуурхай штабыг үүрэгжүүлж, ажиллуулах

🔺 Төр хувийн хэвшлийн бүх сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид амны хаалт тогтмол зүүх

🔺 Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчид амны хаалттай үйлчлэх,

🔺 Боловсролын байгууллагууд багш ажилчдыг вакцинжуулалтад хамруулах

🔺 Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг үүрэгжүүлэх, удирдлагууд эцэг эхчүүдэд мэдээлэл дамжуулах

🔺 Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдод сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх

🔺 Бүх шатны боловсролын байгууллага, спорт заал танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийх

🔺Сургууль цэцэрлэгийн хичээлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх шийдвэрийг гаргалаа.