Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2016 оны 29 дүгээр тогтоолын 8.1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 23-06-24-02/24 тоот удирдамжийн дагуу Төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг 2024 оны 3-р улирлын байдлаар хийхэд аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагч 657 мэдээлэл мэдээлэхээс 97.7 хувь буюу 642 мэдээллийг хуулийн хугацаанд, 2.3 хувь 15 мэдээллийг хугацаа хоцроож, Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 105 байгууллага 13,101 мэдээлэл мэдээлэхээс 99 хувь буюу 12,974 мэдээллийг хуулийн хугацаанд, 0.1 хувь буюу 127 мэдээллийг хугацаа хоцроож, төрийн өмчит 33 байгууллага 4,366 мэдээлэл мэдээлэхээс 98.2 хувь буюу 4,288 мэдээллийг хуулийн хугацаанд, 1.8 хувь буюу 78 мэдээллийг хугацаа хоцроож тус тус мэдээлсэн байна. Дотоод аудитаар 3 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлага, 6 байгууллагад зөвлөмж өглөө.
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 2024 ОНЫ 3-Р УЛИРАЛ
- Post published:10 сар 10, 2024
- Post category:ДОТООД АУДИТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН