You are currently viewing Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дугаар А/178, А/238, А/173 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газарт тус тус даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140441539441&fbclid=IwY2xjawDxoCtleHRuA2FlbQIxMQABHUQIoCuDj_BzGjPRllgDiX58GXx0WrFTsoZC2YyPO2bYwDFUVNlI8NjlVQ_aem_NuPfAynC5a_8kKOBizf5KA