Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан 23-01-24-01/16 дугаар удирдамжийн дагуу Дархан сумын 18-р цэцэрлэгийн 2022, 2023 оны санхүү, үйл ажиллагааны баримтад хяналт шалгалтыг хийж, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, мэргэжлийн заавар зөвлөмж өгөх зорилгоор гүйцэтгэн шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага хүргүүллээ.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА