Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO9001:2016 стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан албан хаагчдад “Бүтээмжийн тухай ойлголт, зарим аргууд” сэдвээр сургалтыг Оргил Ундрах Эрдэм ХХК-ний зөвлөх, тэргүүлэх аудитор Ж.Чанцалням хийлээ.

