You are currently viewing ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД 2023 ОНЫ 4-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ДОТООД ХЯНАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД 2023 ОНЫ 4-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ДОТООД ХЯНАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай”  2016 оны 29 дүгээр тогтоолын 8.1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 23-06-24-02/02 тоот удирдамжийн дагуу Төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг 2023 оны 4-р улирлын байдлаар хийхэд аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагч 867 мэдээлэл мэдээлэхээс 95.7 хувь буюу 830 мэдээллийг хуулийн хугацаанд, 4.3 хувь 37 мэдээллийг хугацаа хоцроож, Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 100 байгууллага 15,415 мэдээлэл мэдээлэхээс 98.2 хувь буюу 15,142 мэдээллийг хуулийн хугацаанд, 1.8 хувь буюу 273 мэдээллийг хугацаа хоцроож, төрийн өмчит 35 байгууллага 5,773 мэдээлэл мэдээлэхээс 97.9 хувь буюу 5,649 мэдээллийг хуулийн хугацаанд, 2.1 хувь буюу 124  мэдээллийг хугацаа хоцроож тус тус мэдээлсэн байна. Дотоод хяналтаар 4 байгууллагад хариуцлага тооцох саналыг томилсон эрх бүхий албан тушаалтанд, 7 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлага, 7 байгууллагад зөвлөмж өглөө.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА