ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ МАТЕРИАЛД ДОТООД АУДИТ ХИЙСЭН ТУХАЙ

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 23-06-24-02/01 дугаар удирдамжийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг 2024 онд шинээр болон ахиулан олгох санал ирүүлсэн 18 байгууллагын 97 албан хаагчийн материалд дотоод аудит хийж гүйцэтгэн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 14 байгууллагын 87 төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болон ахиулан олгохуулах саналыг Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн.

Дотоод аудитаар дараах зөвлөмж өглөө. Үүнд:

-Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаж ажиллах, бүрдэл дутуу саналыг хүлээн авахгүй байх.

-Зэрэг дэв олгоход бүрдүүлэх материалын дутуу ирүүлсэн байгууллагуудыг эрсдэлд бүртгэн зөвлөмж өгөх.

– Томилох эрх бүхий албан тушаалтан нь хүний нөөцийн мэргэжилтний боловсруулсан материалд тавих хяналтыг сайжруулах.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА