You are currently viewing “Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталжээ.

“Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.”Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т, Төрийн сангийн газар /Б.Цогбадрах/-т тус тус үүрэг болгосугай.

3.Төсвийн байгууллагын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Сангийн сайдын “Журам батлах тухай” 2006 оны 388 дугаар тушаалаар батлагдсан заавар, санхүүгийн тайлан, тодруулгын маягтыг баримтлан хүлээж авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Сангийн сайдын 2006 оны 388, 2007 оны 326, 2008 оны 352, 2013 оны 269 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17047839305601