Дотоод аудитаар аймгийн хэмжээнд цахим системд 10,706 мэдээлэл мэдээлэхээс 97 хувь буюу 10,514 мэдээллийг хуулийн хугацаанд, 3 хувь буюу 192 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 100 хувь буюу 97 хувийн чанарын үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн оны хагас жилтэй харьцуулахад хуулийн хэрэгжилт 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс
-аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагч 448 мэдээлэл мэдээлэхээс 93,3 хувь буюу 418 мэдээллийг хуулийн хугацаанд, 6,7 хувь 30 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн байна. -Дархан-Уул аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 99 байгууллага 7,518 мэдээлэл мэдээлэхээс 98.5 хувь буюу 7,408 мэдээллийг хуулийн хугацаанд, 1.5 хувь буюу 110 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлжээ.
– Шилэн дансны цахим системд бүртгэлтэй төрийн өмчит 35 байгууллага 2,740 мэдээлэл мэдээлэхээс 98,1 хувь буюу 2,688 мэдээллийг хуулийн хугацаанд, 1,9 хувь буюу 52 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ талаарх мэдээллийг төсвийн байгууллагууд мэдээлж байгаа боловч гүйцэтгэж байгаа ААНБ-ууд шилэн дансанд цахим хуудас нээлгээгүй, холбогдох мэдээллийг мэдээлээгүй байна.
Шилэн дансны цахим системд 5-с дээш мэдээлэл хоцроосон 3 байгууллагад зөвлөмж, давтан хугацаа хоцроосон 8 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.