You are currently viewing ДАРХАН-УУЛ АЙМАГТ ММНБИ-ЭЭС “МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-2023” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ММНБИ-ЭЭС “МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-2023” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хангайн бүсийн “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2023” сургалт зөвлөгөөнийг Дархан салбартай хамтран зохион байгуулав.

ММНБИ-ээс 5, 6 дугаар сард “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2023” сургалт зөвлөгөөнийг “MonICPA Leadership Academy” хөтөлбөрийн хүрээнд мэргэшсэн нягтлан бодогчдыг өндөр ёс зүйтэй мэргэжлийн манлайлагчид болгон төлөвшүүлэх, ажиллаж байгаа байгууллага, салбар, нийгэм, улс орондоо манлайлагч болохуйц хэмжээнд өөрийгөө дайчлахад нь туслах зорилгоор бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.

Хамгийн сүүлийн Хангайн бүсийн сургалт зөвлөгөөн 6 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт болж, Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл салбарын гишүүд хамрагдлаа.

Сургалт зөвлөгөөнд удирдлагын нэгдсэн систем, засаглал, хөрөнгө оруулалт, цахим шилжилт, мэргэжлийн ёс зүй, эрүүл амьдралын хэв маяг зэрэг сонирхолтой сэдвүүдээр зөвлөх багш, илтгэгчид сургалт хийж, мэдлэг туршлагаа хуваалцав. Энэ үеэр ММНБИ-ийн гишүүд өөрчлөлтийн менежментэд суралцан, менторуудаас зөвлөгөө авч, багаар ажиллаж, харилцаа холбоогоо өргөжүүлэн, салбар хооронд туршлага судлан нэг өдрийг үр бүтээлтэй, сэтгэл хангалуун өнгөрүүллээ.