Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, 23-06-23/07 тоот удирдамжийн дагуу Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт дотоод аудит хийж гүйцэтгэн дотоод аудитын ажлын тайланг тус байгууллагад хүргүүлсэн.
Дотоод аудитаар тус байгууллагад “Дунд” эрсдэлтэй буюу “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт өгсөн.
| Дүгнэлтийн төрөл | Дүгнэлтийн тайлбар |
| Сайжруулах шаардлагатай | Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “2-р түвшин”-д байна гэж үзсэн. Аудитаар илэрсэн асуудлын 75% нь “нөлөө ихтэй” гэж үзсэн |
Дотоод аудитаар Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг мөрдөх, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Мөн дараах зөвлөмжийг өгч ажиллалаа. Үүнд:
- Түрээсийн гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.3-т заасан нөхцлийг бүрэн тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний хугацаа дуусахад тооцоо нийлж баталгаажуулах, түрээсийн төлбөрийг бүрэн төвлөрүүлэхэд анхаарах
- Нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг сайжруулж, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу дансанд бичилт хийх.
- Эрх бүхий байгууллагаас батлан гаргасан санхүү, төсвийн талаарх хууль, дүрэм, журам, эрх зүйн актыг тухай бүр судлан зөв хэрэгжүүлэх.
- Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын журам, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллах.
- Хөдөлмөрийн дотоод журмыг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын 122.1-т заасны дагуу батлах.
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА