Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу тус албанаас шилэн дансны үйл ажиллагаанд 2023 оны 1-р улирлын байдлаар дотоод аудит хийж гүйцэтгэлээ. Дотоод аудитаар
– Аймгийн хэмжээнд Шилэн дансны шинэчилсэн цахим хуудаст 5 төсвийн ерөнхийлөн захирагч, 99 орон нутгийн өмчит, 35 төрийн өмчит байгууллага, нийт 139 байгууллага бүртгэлтэй байна.
– 2023 оны 1-р улирлын байдлаар 5600 мэдээлэл мэдээлэхээс 97.5 хувь буюу 5464 мэдээллийг хуулийн хугацаанд, 2.4 хувь буюу 134 мэдээллийг хугацаа хоцроож, нийт 99.9 хувь буюу 5598 мэдээллийг мэдээлж, 0.1 хувь буюу 2 мэдээллийг огт мэдээлээгүй Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 99.9 хувь буюу 95.1 чанарын үзүүлэлтэй хангажээ.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ талаарх мэдээллийг төсвийн байгууллагууд мэдээлж байгаа боловч гүйцэтгэж байгаа ААНБ-ууд шилэн дансанд цахим хуудас нээлгээгүй, холбогдох мэдээллийг мэдээлээгүй байна.