You are currently viewing ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨРТ АЛБАН ХААГЧИД НЭГДЛЭЭ.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨРТ АЛБАН ХААГЧИД НЭГДЛЭЭ.

Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдсэн дэлхийн улс орнууд жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Уг өдрийг угтан Дархан уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар ГБХЗХГ, БШУГ, Дэлхийн Зөн Дархан Хүүхдийн Төлөөх Орон Нутаг төсөл, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан дахь салбар, ЕБС-ын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хамтран өнөөдөр /2023.04.28/ Залуучууд театрт “Хайрла-хамгаал-мэдэр”, “ Найз байя” аяны нээлтийн нэгдсэн арга хэмжээг нэгтгэн зохион байгуулахад тус албаны албан хаагчид оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран “Найз байя” нөлөөллийн аяныг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үндэсний хэмжээнд хүүхдийн оролцоотой өрнүүлж байна. Тус аяны нь Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.