You are currently viewing ММНБИ-ИЙН ДАРХАН САЛБАРЫН 2023 ОНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ БОЛЛОО

ММНБИ-ИЙН ДАРХАН САЛБАРЫН 2023 ОНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь 1997 онд үүсэн байгуулагдсан. Дархан-Уул аймгийн салбар 160 гаруй гишүүнтэй. Тус институт нь гишүүн нягтлан бодогчид болон иргэд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг.
Жил бүр тус институтийн салбар байгууллагууд бүх гишүүдийнхээ хурлыг хийж өнгөрсөн оны ажлаа тайлагнаж, алдаа оноогоо ярилцан, шинэ оныхоо ажлын төлөвлөгөө, төсвөө танилцуулан, асуудлыг хамтдаа хэлэлцдэг байна.
Энэ жилийн Дархан салбарын бүх гишүүдийн хуралд ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин оролцож “Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Мөн ММНБИ-ийн 100 хувийн бүтээмжийн хөтөлбөр”-ийн талаар Зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Гантөмөр танилцууллаа. Түүнчлэн шинэ гишүүд тангараг өргөж, 2023 оны азтануудаа тодрууллаа.
Ирэх 5 дугаар сард тус салбараас олон нийтийн санхүүгийн боловсролд зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд өөрсдийн гишүүдийнхээ байгуулсан төглийг нэмж моджуулах болон бусад олон үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг ММНБИ-ийн Дархан салбарын дарга Д.Батжаргал хэллээ.
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor