You are currently viewing Мэдээлэл хүргэх тухай

Мэдээлэл хүргэх тухай

Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны шинэчилсэн хувилбарыг 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс ашиглаж эхэллээ. Та бүхэн шилэн дансны нэгдсэн системд мэдээлэл оруулахдаа 2022 оны 12 сарын мэдээллийг хуучин системээр https://info.shilendans.gov.mn/, 2023 оны мэдээллийг шинэчлэгдсэн системээр https://gap.mof.gov.mn тус тус оруулах болохыг анхаарна уу. Жич: Шинэчилсэн системээр тухай бүр оруулах мэдээллийг хуулийн дагуу 7 хоногийн дотор оруулахыг анхаарна уу. Орлого, зарлагын гүйлгээ, тушаал шийдвэрүүд гэх мэт 7 хоногийн дотор оруулах мэдээллүүд хамарна. Системийн нэвтрэх хаяг : https://gap.mof.gov.mn/ Видео хичээлийн хаяг : http://surgalt-ts.mof.gov.mn/course/view.php?id=8 , https://gap1.mof.gov.mn/learning -ийн Видео сургалт цэснээс үзнэ үү. Жич : Системийн хаягаар оронгуут Нэгдсэн нэвтрэлтийн цонх гарч ирэх ба өөрийн эрхээр ормогц Шилэн дансны хэрэглэгчийн эрх болох цонх гарч ирэх болно. Хэрвээ та Нэгдсэн нэвтрэлтийн системийн эрхгүй бол шинээр бүртгүүлсний дараа дахин https://gap.mof.gov.mn/ хаягаар орно уу.