Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам” гэсний өмнө болон тус тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын гарчгийн “үйлчилгээний албан хаагчид” гэсний өмнө “захиргааны болон” гэж, мөн тогтоолын 5 дахь заалтын “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс” гэсний дараа “, захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус” гэж тус тус нэмсүгэй.