МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 448 ТООТ “МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг бууруулах, батлагдсан төсвийг үр дүнтэй, үр ашигтай зарцуулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.