You are currently viewing ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Төрийн албан хаагчийн анкет”-ын маягтыг, 3 дугаар хавсралтаар “Танилцуулга”-ын маягтыг, 4 дүгээр хавсралтаар “Албан тушаалын карт”-ын маягтыг тус тус шинэчлэн баталсан байна. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531971166371&fbclid=IwAR2gmnrkahuylc5x5-IUgxLjuBsLrd6V-ozvShf_Qz0zbXwozvCaSUAEYUY
“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлд “Хувийн хэрэг хөтлөлтийн талаар төрийн албан хаагчийн хүлээх үүрэг”-ийг дараах байдлаар зохицуулсан байна.
4.1.Төрийн албанд анх томилогдмогц өөрийн хувийн хэргийг энэ журмын дагуу 7 хоногийн дотор бүрдүүлж байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.
4.2.Өөрийн анкетад оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрд байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэж, хувийн хэрэгтээ нэмэлт, баяжилт хийлгэнэ.
4.3.Хувийн хэрэг дэх анх бүрдүүлсэн болон нэмэлт баяжилт хийсэн мэдээлэл, баримтын үнэн зөвийг албан хаагч өөрөө хариуцах ба хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хяналт тавьж, “ХНУМТ” цахим системд мэдээллийг үнэн зөв оруулах асуудлыг хариуцна.
4.4.Хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах талаар байгууллага, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаас тавьсан үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлнэ.
4.5.Хувийн хэрэг, түүний бүрдүүлэлт, баяжилт, хадгалалт, хамгаалалттай танилцах, хувийн хэрэгт баяжилт хийх, материал хуулбарлаж авах, нэмж оруулах, хасуулах талаар санал хүсэлт гаргаж болно.
4.6.Өөрийн компьютерт хадгалж байгаа хувийн хэрэгт хамаарах мэдээллийн нууцлалыг хариуцан хамгаална.
4.7.Өөр байгууллагад шилжсэн, сэлгэн ажилласан тохиолдолд томилогдсон байгууллагад хувийн хэргийг шилжүүлэн өгсөн, хүлээж авсан эсэхэд хяналт тавина.
4.8.Хувийн хэрэг болон төрийн албан хаагчийн анкетад мэдээллээ дутуу бүрдүүлсэн, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа эрсдэлийг төрийн албан хаагч өөрөө хариуцна.