Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн баталсан “Сумдын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлын төлөвлөгөө” -ний дагуу АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас сумдын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, төрийн сангийн үйл ажиллагаа, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд эрсдэлийг бууруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахаар зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж байна.





