ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ОРХИХГҮЙ БАЙЯ!
Хүүхдээ хайрлаж, хамгаалах нь эцэг эх бүрийн үүрэг.
Хүүхдийг хараа хяналтгүй орхих нь:
Осол, гэмтэлд өртөх
Гал, усны аюулд орох
Зам тээврийн осолд өртөх
Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх
Хорт бодис, эм бэлдмэлд хүрэх
Өндрөөс унах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан байнгын анхаарал тавих
Гал, цахилгаан хэрэгсэл, эм, химийн бодис зэрэг аюултай зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах
Гадаа тоглох, зам хөндлөн гарах, усанд орох үед нь заавал хараа хяналт тавих
Хүүхдэд аюулгүй байдлын зөв дадал, мэдлэг олгох
Хүүхдээ хэнтэй, хаана, юу хийж байгааг нь анхаарч байх ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ!
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.
Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар