![]()
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, иргэн бүр хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлж, арилгах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22.3 -т заасны дагуу гэрийн орчны эрсдэлийн үнэлгээг энэхүү хяналтын хуудсаар хийж, эрсдэлийг арилгана. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авч болно.
Нийгмийн ажилтан Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхэд хамгааллын дуудлагын дагуу, эсхүл Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний хүрээнд, мөн хүүхэд хамгааллын эргэн хяналт тавих үед энэхүү хяналтын хуудсаар гэр бүлийн орчны үнэлгээг хийнэ. Эрсдэл дунд болон их эрсдэлтэй бол хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэр бүлийн орчинд эрсдэл, зөрчил давтагдсан, хүүхэд эрсдэлд орсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авч зөрчлийг арилгуулна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22.3-т “Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.”