You are currently viewing АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН 1000 ГАРУЙ ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ: 69 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ!

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН 1000 ГАРУЙ ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ: 69 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ!

📚Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй нийт 1112 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 1032-ыг нь хянан шийдвэрлээд байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

📌 Иргэдийн гомдолд ямар салбарууд хамгийн их дурдагдав?

Боловсрол, эрүүл мэнд, газрын алба, нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой дараах зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна:

🖋️Сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон

🖋️Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан

🖋️Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас хандив, тусламж авч өөртөө давуу байдал олгосон

🖋️Худалдан авалт болон тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдлууд

⚖️ Хууль зөрчсөн албан тушаалтуудад ямар хариуцлага тооцов? Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад нийт 156 албан бичиг хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар зөрчил нь тогтоогдсон 69 албан тушаалтанд сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцууллаа.

🌐 Эх сурвалж: https://iaac.mn/3753/nitem

📞 Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэх тусгай дугаар: 11-10

#АвлигатайТэмцэхГазар#ШударгаҮйлс#ИлТодБайдал#Хариуцлага#СоёнГэгээрэл#АТГ#Мэдээлэл

See less