Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг чадавхжуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн тухай хууль, тогтоомжийн талаарх мэдлэгийн түвшин ахиулах зорилгоор ”Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж ёс зүйн дэд хороодын 35 гишүүн хамрагдаж байна.
Сургалт ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албаны үнэт зарчим, ёс суртахуун, хандлага зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, сэдэв дундуур дадлага, багийн ажил, кейс, хэлэлцүүлгийг явуулна.
Сургалтын дараачаар ёс зүйн дэд хорооны гишүүд өөр өөрийн байгууллагад бие даан сургалт зохион байгуулах юм.


