1494 оны 11 сарын 10-нд Италийн математикч Лука Пачиоли “Данс ба бусад бичилтүүдийн тухай” нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн системийн тухай 27 хуудас номыг анх удаа Венецэд хэвлүүлэн нягтлан бодох бүртгэлийн үндэс суурийг тавьсан юм. Ийм учраас Пачиолиг “Нягтлан бодох бүртгэлийн эцэг” гэж тодорхойлон, энэ өдрийг дэлхий нийтэд нягтлан бодогчдын өдөр хэмээн нэрлэх болжээ.
Нягтлан бодогчид ажил, мэргэжлээрээ дамжуулж байгууллага, үйлчлүүлэгчид, бизнесийн болон улс орны бүхий л талбарт оролцож бодит өөрчлөлтийг авчирахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нийт нягтлан бодогч нартаа баярын мэнд хүргэе. ![]()
![]()