Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ээлжит наймдугаар хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хуралдлаа.
Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн, Ахмад настын тухай хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай” 07 дугаар зөвлөмжийг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.