Шилэн дансны цахим системд 2025 оны 01-р улирлын байдлаар хяналт тавихад
- аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн мэдээллэх 234 мэдээллээс 230 мэдээлэл буюу 98.3 %-г хуулийн хугацаанд нь, 1.7 хувь 4 мэдээллийг хугацаа хоцроож
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 94 байгууллагын мэдээллэх 3,971 мэдээллээс 97.4 хувь буюу 3,868 мэдээллийг хуулийн хугацаанд, 2.6 хувь буюу 107 мэдээллийг хугацаа хоцроож тус тус мэдээлсэн байна.
Дараах нийтлэг алдаа илэрч байна.!!! Үүнд:
- мэдээллийн оруулах хугацааг хоцроосон,
- мэдээллийг мянган төгрөгөөр мэдээлсэн,
- цалингийн зардлаас бусад 5 саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг дутуу эсвэл буруу мэдээлэх
- худалдан авах төлөвлөгөө болон тендер зарласан мэдээллийг дутуу мэдээлэх эсвэл оруулахгүй байх,
- батлагдсан бүтэц, орон тоонд орсон өөрчлөлтийг мэдээлээгүй,
- байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг шинэчилээгүй
- Тухайн сарын ажил гүйлгээг дараа сард нь мэдээлсэн
- Гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулсан, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрийг мэдээлдэггүй, хугацаа хоцроосон
Иймд анхаарч ажиллана уу.!!!


