ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 2024 ОНЫ 4-Р УЛИРАЛ

Шилэн дансны цахим системд 2024 оны 4-р улирлын байдлаар хяналт тавихад

-Аймгийн хэмжээнд Шилэн дансны шинэчилсэн цахим хуудаст 1 төсвийн ерөнхийлөн захирагч, 4 төвлөрүүлэн захирагч, 104 орон нутгийн өмчит, 37 төрийн өмчит байгууллага бүртгэлтэй байна.

2024 оны 4-р улирлын байдлаар 25212 мэдээлэл мэдээлэхээс 97.3 хувь буюу 24520 мэдээллийг хуулийн хугацаанд, 1 хувь буюу 247 мэдээллийг хугацаа хоцроон мэдээлж, 0.01 хувь буюу 2 мэдээллийг мэдээллээгүй, 1,7 хувь буюу 443 мэдээллийг оруулах хугацаа болоогүй байна. Мэдээлсэн байдлаар дүгнэхэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 99.99 хувь буюу 98.71 чанарын үзүүлэлтэй хангажээ.

-Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг үнэн зөв, иж бүрэн, огт мэдээлээгүй, хугацааг хоцроох, албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд шинэчлээгүй, төсвийн ерөнхийлөн захирагчаа буруу сонгох, мэдээллийг системд оруулах тохиргоог хийгээгүйгээс орхигдуулах, мэдээллийн талбарыг дутуу хянаж ил тод болгосон, мэдээллийг оруулах мэдээлэл байхгүй гэсэн төлөвтэйгээр мэдээлэх, байгууллага татан буугдсан байхад цахим ситемээс хасуулаагүй асуудлууд илэрлээ.

-Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгох учир цаашид анхаарна уу!!!