Сургалт зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгалын газар хамтран “Санхүү, төсөв, өмчийн тухай хууль, тогтоомжийн өөрчлөлт, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2025.03.21-ний өдөр зохион байгуулав. Сургалтад улсын болон орон нутгийн төсвийн захирагчид, ОНӨААТҮГ-ын дарга, захирал, нягтлан бодогч нийт 205 хүн хамрагдлаа.

Сургалтаар:

– Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэл, анхаарах асуудлууд,

– Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага зохицуулалтын шилжилтийн суурь системийн тухай,

– Санхүү, төсөв, өмчийн тухай хууль, тогтоомжийн өөрчлөлтүүд,

– Шилэн данс болон санхүүгийн хяналт, дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүд цаашид анхаарах асуудал, дотоод хяналт шалгалтын тухай

– Нийгмийн даатгалын цахим системээр тайлан илгээх, анхаарах асуудлууд,

– Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөлт, гүйцэтгэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай,

– Төрийн хэмнэлтийн тухай хууль, УИХ болон МУЗГазраас төсвийн талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, нэмэлт санхүүжилтийн зарцуулах эрх нээлгэх баримтын бүрдлийн тухай,

– ЗГ-ын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн Сангийн үйл ажиллагааны журам” анхаарах асуудлууд,

– Төрийн сангийн удирдлагын цахим системийн тухай, түүний хөгжүүлэлт, анхаарах асуудлууд зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.