You are currently viewing МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөн, Төрийн албаны хууль тогтоомжийг чанд мөрдөж, өргөсөн тангаргаа эрхэмлэн дээдэлж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн манлайлж байгаа эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, Төрийн албаны өдрийн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх үйлсэд манлайлж, иргэн бүрийнхээ итгэлийг даасан төрийн албыг хамтдаа бүтээцгээе. 

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл