Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын баримт бичгүүд-2025
ЗГХХГ-ын даргын 2024 оны А/191 дүгээр тушаалаар байгуулагдсан “Эрсдэлийн удирдлагын нийтлэг журам, гарын авлага боловсруулах ажлын хэсэг” “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал”-ын төслийг боловсруулж, яамд, төрийн зарим байгууллагуудаар хэлэлцүүлж, саналыг тусган Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлууллаа.
“Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого” нь Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан төрийн байгууллагууд эрсдэлийн удирдлагыг үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж хэвшүүлэх, эрсдэлийн удирдлагын эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, цар хүрээ, үндсэн бүрдэл хэсгүүдийг тусгасан. “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар” нь энэхүү бодлогыг төрийн байгууллагууд хэрэгжүүлэх арга аргачлалыг тусгасан, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
“Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал” нь тус бодлогын хэрэгжилтийг үнэлэх, төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн түвшнийг тодорхойлох, цаашид сайжруулах, тасралтгүй хөгжүүлэх механизмыг бүрдүүлэх зорилготой юм.
Та бүхэн доорх холбоосоор орж уншина уу.
online.fliphtml5.com
e_book_3
Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын баримт бичгүүд