ӨНӨӨДӨР #ТӨРИЙН_АЛБАНЫ_ӨДӨР
“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөдөг.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, авлига ашиг сонирхлоос ангид хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллахыг Дархан-Уул аймгийн Засаг дарга бүх шатны төрийн албан хаагчдад #уриалдаг.
Үүнд төрийн байгууллагыг удирдаж буй анхан, дунд шатны удирдах албан тушаалтнуудын чин шударга, зөв манлайлал туйлын чухал юм.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 4700 гаруй төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэжээ.