ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛ

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай”  2016 оны 29 дүгээр тогтоолын 8.1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 23-06-24-02/13 тоот удирдамжийн дагуу Төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг 2024 оны 1-р улирлын байдлаар хийхэд аймаг, сумдын нийт 5 төсвийн ерөнхийлөн захирагч 234 мэдээлэл мэдээлэхээс 96.6 хувь буюу 226 мэдээллийг хуулийн хугацаанд, 3.4 хувь 8 мэдээллийг хугацаа хоцроож, Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяа 102 байгууллага 4,293 мэдээлэл мэдээлэхээс 98 хувь буюу 4,239 мэдээллийг хуулийн хугацаанд, 1.8 хувь буюу 79 мэдээллийг хугацаа хоцроож, төрийн өмчит 35 байгууллага 1,517 мэдээлэл мэдээлэхээс 96.4 хувь буюу 1,462 мэдээллийг хуулийн хугацаанд, 1.8 хувь буюу 79  мэдээллийг хугацаа хоцроож тус тус мэдээлсэн байна.