Шарын гол 2-р цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан 23-01-24-01/21 тоот удирдамжийн дагуу Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар хяналт шалгалтыг гүйцэтгэн шалгалтын тэмдэглэл, Улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмжийг тус байгууллагад хүргэсэн.